2024.03.18 - 2024.03.22

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Мөнгөний төлөө битгий ажилла. Мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуул."

- Роберт Кийосаки

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,516.15 нэгжид хүрч 0.11%-ийн өсөлттэй хаагдлаа. 2024 оны 2-р сард Монголын хөрөнгийн биржээр 25.66 тэрбум төгрөгийн хувьцаа, 130.01 сая төгрөгийн бонд, 143.00 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, 537.88 сая төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус арилжаалагджээ. 2024 оны 2-р сард нийт 26.47 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдсан бөгөөд үүнийг сарын өмнөх үеийн арилжааны дүн болох 70.94 тэрбум төгрөгтэй харьцуулахад 62.68% буурсан үзүүлэлт болж байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид өнгөрөгч 7 хоногт болсон Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Мөн бодлого боловсруулагчид 2024 онд 3 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаагаа танилцууллаа. Хүүгийн түвшин буурах хүлээлтээс үүдэн АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын компанийн хувьцаанууд хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. АНУ-ын эдийн засаг тус улсын инфляцад дарамт үүсгэхгүйгээр тэлж байна гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг үзэл зах зээлд давамгайлж байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.96%-ийн өсөлт үзүүллээ. Английн төв банк зээлийн үндсэн хүүгээ 5.25%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлого боловсруулагчид 8 -1 саналаар зээлийн үндсэн хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь зах зээлд Мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэхгүй гэх өөдрөг дохиог өглөө.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл иений ханшийн сулралаас үүдэн өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Тодруулбал, Nikkei 225 индекс 5.63%, TOPIX индекс 5.33%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын төв банк сөрөг хүүгийн бодлогоо албан ёсоор зогсоож сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөн жишиг хүүгээ -0.1%-иас 0.0% болгон нэмэгдүүллээ. Мөн өгөөжийн муруйн хяналтын хязгаарын бодлогыг цуцаллаа.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-д үүсээд буй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.22%, CSI 300 индекс 0.70%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт болгоомжтой хандсаар байна. Барилгын компаниудын өрийн хэмжээ өндөр байхын зэрэгцээ орон сууц худалдан авагчдын эрэлт сул байгаа нь хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн байдалтай байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.20%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.74%-д хаагдлаа.

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.66%-7.20%-ийн хооронд байна.

Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.80% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.68%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХУДАЛДАН АВАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2024.03.22 


Засгийн Газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын туршилтын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг гаргасан.

Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

 2024.03.20 


"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ундаж цалин ₮2.23 сая болж, бодит цалингийн индекс 59 хувиар өсжээ

 2024.03.19 


2023 оны IV улирлын байдлаар улсын дундаж сарын цалин 2.23 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Сарын цалингийн индекс өнгөрсөн оны сүүлийн улиралд 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс буюу инфляцад харьцуулсан үзүүлэлт 59 хувиар өсжээ.

Дэлгэрэнгүй

Нэр нь "ахадсан" сан: Баялгийн санг үндсэн чиг үүргээс нь хазайлгаж байхаар өрөө бууруулах нь чухал уу?

 2024.03.19 


Гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг Төв банк мэдээллээ. Валютын нөөцийг сарын эхний хагасын байдлаар төдийлөн зарлаад байдаггүй ч энэ удаад нөөцийн хэмжээ “psychological threshold” буюу чухал санагдах босгыг давсан нь нөлөөлсөн ч байж мэднэ.

Дэлгэрэнгүй